Монголын Хуульчдын холбооны хүсэлтээр АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг “ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” сэдэвт сертификат олгох, кредит цагийн сургалтад бүртгэж байна.
АНУ-ын худалдааны яамны Арилжааны эрх зүйн хөтөлбөр нь хөгжиж буй улс орнуудын бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр улсуудын хуульч, судлаач, төрийн албан хаагчдад зориулан бизнес, арилжааны эрх зүйн чиглэлээр сургалт явуулах, олон улсын сайн жишгийг танилцуулах, нэвтрүүлэх зэрэг хууль зүйн текникийн туслалцаа үзүүлдэг хөтөлбөр юм.
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” сэдэвт сургалтад 2023 ба 2024 онуудад Монголын Хуульчдын холбооны нийт 50 гишүүн, хуульч бүртгүүлэн хамрагдаж сертификатаа гардан авсан бөгөөд энэ удаагийн сургалт нь өмнөх сургалтуудад хамрагдаж чадаагүй бусад хуульчдыг хамруулах зорилготой юм. Өөрөөр хэлбэл тус сургалтад зөвхөн өмнөх сургалтад хамрагдаагүй хуульчид бүртгүүлэн хамрагдана.
Сургалтыг “Rajah & Tann” Сингапурын хуулийн фирмийн Олон улсын арбитрын практикийн Дэд захирал бөгөөд Өмнөд Азийн албаны Дэд Захирал , хуульч Авинаш Прадхан болон мөн тус хуулийн фирмийн Олон улсын арбитрын болон барилгын төслийн практикийн Зөвлөх хуульч Дивеш Менон нар удирдан явуулна.
Сургалт Англи хэл дээр Монгол орчуулгатайгаар явагдах бөгөөд сургалтын материал, хэрэгслээр хангана.
Мөн сургалтын үеэр үдийн хоол болон хөнгөн зуушаар хангана.
Сургалтад хамрагдсан хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалтын 2 багц цаг, мөн сертификат олгоно.
Сургалтад энд дарж бүртгүүлнэ үү. Танхимын багтаамжаас хамааран хүний тоо хязгаартай.
Бүртгэл 11 дүгээр сарын 17-ны өдөр хаагдах бөгөөд төлбөр төлснөөр баталгаажихыг анхаарна уу.
Хэзээ: 2024 оны 11 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд 09:30-16:30 цагийн хооронд
Хаана: Шангри Ла Ballroom-3
Төлбөр: 350,000 /2 багц цаг тооцно/
Худалдаа хөгжлийн банк 499 218 869 /гүйлгээний утга: Гар утасны дугаар/