ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны 2024 оны 4 дүгээр улирлын ээлжит хурал 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр боллоо. Хурал нийт 13 гишүүнээс 11 гишүүний ирцтэй хуралдсанаас 6 гишүүн танхимаар, 4 гишүүн цахимаар оролцлоо. Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ.
- Ёс зүйн хороонд ирүүлсэн гомдол;
- Хорооны 2024 оны ерөнхий төлөвлөгөөний 1.5 дахь хэсэгт заасан ажлын танилцуулга (Хуульчийн ёс зүйн сургалтын хөтөлбөрийн бодлого, арга зүйг тодорхойлж, ёс зүйн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, сургагч багш бэлтгэх, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх);
- Ёс зүйн кэйсүүд;
- Хорооны 2024 оны ерөнхий төлөвлөгөөний 1.9 дэх хэсэгт заасан ажлын танилцуулга (Шүүгч, Прокурор, Өмгөөлөгч, Нотариатч, бусад хуульчийн сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг тодорхойлсон баримт бичгийн эмхэтгэлийг цаасан болон цахим хэлбэрээр гаргах);
- “Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилт, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа” судалгааны ажлын товч танилцуулга (Хорооны 2024 оны ерөнхий төлөвлөгөөний 1.2, 1.3, 1.4 дэх хэсэг);
- 2024.10.30-ны өдөр зохион байгуулагдах “Хуульчдын ёс зүй” симпозиумын тухай танилцуулж, санал авах;
- Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны 2024 оны хагас жилийн тайланг танилцууах;