Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) нь 2020 оноос эхлэн "ФАТФ Академи" цахим сургалтын платформыг үүсгэж мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр төрөл бүрийн хичээлүүдийг байршуулж байгаа бөгөөд энэ онд "Эрсдэлд суурилсан хяналт шалгалт/Risc based Supervision/” сургалтыг оруулжээ.
Энэхүү сургалт нь хянан шалгагч нар өөрийн зохицуулалтад хамрагддаг байгууллагуудын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг зөв үнэлж, эрсдэлд суурилсан аргачлалыг үр дүнтэй ашиглах талаар өргөн хүрээний мэдлэг олгох зорилготой юм.
Иймд комплаенсийн чиглэлээр мэргэшин ажиллаж буй хуульчид “ФАТФ Академи”-ийн патформ болох https://www.fatf-gafi.org/en/home.html бүртгүүлснээр уг сургалтаас гадна бусад сургалтуудад хамрагдах боломжтой болно.
Та тус платформд бүртгүүлэхдээ өөрийн ажлын и-мэйл хаягаас fatf.e-learning@fatf-gafi.org хаягруу хүсэлт илгээх бөгөөд бүртгэл баталгаажсаны дараа https://oecd.csod.com/ цахим хуудсанд хандан хичээлээ сонгон судлах боломжтой.