"Монголын эдийн засгийн форум" 2024 оны долдугаар сарын 08-09-ний өдрүүдэд “Go to Mongolia” уриан дор зохион байгуулагдаж байна.
Тус форумын хүрээнд салбар хуралдаанууд явагдаж байгаагийн нэг болох “Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлал” сэдэвт хурал өчигдөр Чингис хааны музейд болсон.
Энэхүү салбар хуралдаанд Монголын Хуульчдын холбоо хамтран ажилласан бөгөөд модератораар МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн маргаан эвлэрүүлэн зуучлах төвийн удирдах зөвлөлийн дарга Б.Сэргэлэн, панелистаар Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа, БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлалын зөвлөлийн дарга Т.Болормаа, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Д.Түмэнжаргал, Үндэсний ба Олон Улсын арилжааны арбитрын дарга Б.Хаш-Эрдэнэ, "MahoneyLiottta" хуулийн нөхөрлөлийн гишүүн Д.Номин, "Шихихутуг" их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Л.Мөнхдэмбэрэл нар тус тус оролцлоо.
Тус хуралдаанаар эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, цаашид зах зээлийн эдийн засагтай уялдуулан хэрхэн засаж сайжруулах талаар, мөн Эдийн засгийн амьдралд ахиц гаргах хүчин зүйлүүдэд маргаан шийдвэрлэх соёлын гүйцэтгэх үүрэг зэрэг өргөн сэдвийн хүрээнд салбарын судлаачид санал солилцсон юм.
See insights and ads
Like
Comment
Share