Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Хуульчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах, хуульчийн нэр хүндийг өндөрт өргөж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, Монголын Хуульчдын холбоо, хууль зүйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнасныг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл өнөөдөр гардуулан өгч, баяр хүргэлээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 97 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Баасанжавын Хонгорзул, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны А/190 дүгээр тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Зөвлөлийн гишүүн, Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн Баяраагийн Баасандорж, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Тогоогийн Золбоо, Зөвлөлийн гишүүн, Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны дарга Шагдарсүрэнгийн Алтангадас, "Дэнс Легал" ХХК-ийн өмгөөлөгч Доржийн Отгонбат, “Хүндэт жуух бичиг”-ээр Тамгын газрын мэргэжилтэн Энхбатын Нарангэрэл, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2024 оны 159 дүгээр тушаалаар “Хүндэт тэмдэг”-ээр Улсын Ерөнхий прокурорын орлогч Максимын Чинбат, Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Судалгааны албаны дарга, ахлах прокурор Бат-Ерөөлийн Мөнхдорж, Өмгөөллийн “Дэнс хурд” хууль зүйн товчооны Ерөнхий захирал Бадарчийн Отгонтөгс, Нотариатч Пүрэвдоржийн Гэрэлмаа, нотариатч Өлзийбатын Мөнхтуяа нар шагнагдлаа.
Хууль зүйн салбарын болон Хуульчдын холбооны шагналаар шагнагдсан эрхэм хуульчдадаа баяр хүргэж, цаашдын их үйлсэд нь амжилтын дээдийг хүсье.