Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны дарга Ш.Алтангадас, гишүүн хуульч О.Чулуунцэцэг, мэргэжилтэн Г.Хосцэцэг нар 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр Налайх, Багахангай дүүргийн Шүүх, Прокурорын байгууллагын хуульчидтай уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагаа болон Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах журмыг танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцлээ.