Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 тоот тушаалаар батлагдсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний зорилт 5.9-ийн 117 дахь ажлын хүрээнд Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд орсон өөрчлөлтийг мэдээлэх үүрэгтэй этгээдэд тухай бүр мэдээлж байхаар заасан.
Тус хориг арга хэмжээний жагсаалтад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өөрчлөлт орсон бөгөөд дэлгэрэнгүй жагсаалттай дараах холбоосоор орж танилцан, танай байгууллагын хяналт зохицуулалтад хамаардаг мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд дээрх мэдээллийг хүргэн, үйл ажиллагаанд нь мөрдлөг болгон ажиллуулахыг хүсье.
Холбоос: https://www.un.org/securitycouncil/content/un-sc-consolidated-list