2024.01.26
Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны ээлжит бус хурал 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хуралдав. Хурал нийт 11 гишүүнээс 7 гишүүний ирцтэй хуралдсанаас 3 гишүүн танхимаар, 4 гишүүн цахимаар оролцлоо. Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн.
-Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны 2024 оны нарийвчилсан төлөвлөгөө
-Хороонд ирсэн гомдлыг хэлэлцэх
Тус хурлаар Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны 2024 оны нарийвчилсан төлөвлөгөөг баталж Тамгын газарт хүргүүллээ.