2024.01.09
Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны 2024 оны 01 дүгээр улирлын ээлжит хурал 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуралдав. Хурал нийт 11 гишүүнээс 8 гишүүний ирцтэй хуралдсанаас 5 гишүүн танхимаар, 3 гишүүн цахимаар оролцлоо. Мөн Хуульчдын холбооны Тамгын газрын ахлах мэргэжилтэн Ж.Бариаширсүрэн, хорооны мэргэжилтэн нар оролцов. Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн.
-Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга сонгох
-Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны 2024 оны төлөвлөгөөний ажил үүргийн хуваарилалт
Тус хурлаар Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны даргаар Д.Батболд 100 хувийн саналаар сонгогдсон.