“УИХ-ЫН СОНГУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
Монголын Хуульчдын холбооноос Сонгуулийн Ерөнхий хороо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “УИХ-ын сонгуулийн эрх зүйн орчин, хууль хэрэглээ” сэдэвт сургалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна.
- Бүртгүүлэх: Хуульч та www.mglbar.mn цахим хуудаст гишүүний эрхээрээ хандан “бүртгэж буй сургалт” хэсэгт хандаж бүртгүүлнэ үү.
- Хамрагдах хуульч: Нийт 60 хуульч
- Үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр: Танхимын сургалт
- Сургалтын төлбөр: 50,000₮
- Хаана: Сонгуулийн ерөнхий хороо, Хурлын танхим /Та иргэний цахим үнэмлэхтэйгээ ирнэ үү/