Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬЧИД ҮНДЭСНИЙ ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦООНЫ АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

    Монголын Хуульчдын холбооноос тав дахь жилдээ “Хуульчдын форум”-ыг “Шигдэх үү, шинэчлэх үү” уриан дор “Үндэсний эрх зүйн тогтолцооны асуудал, шинэчлэл” сэдвээр 2024 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

   “Хуульчдын форум-2024”-ийн нээлтэд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Соёл-Эрдэнэ, Улсын Их хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, Хуульчдын холбооны Прокурорын хорооны тэргүүн, Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Ж.Хунан, Б.Энхболд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа, ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Ш.Ариунбилэг, "Нээлттэй нийгэм форум"-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, “Чимид” сангийн гүйцэтгэх захирал Ч.Сайнсанаа, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан Д.Батсүх, Б.Гүнбилэг, Б.Өнөмөнх, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзаноров, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара тэйлор, Ханнс зайдел сангийн суурин төлөөлөгч Феликс Гленк, Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын төслийн зохицуулагч З.Агьзул нарын зочид оролцсон.

  “Хуульчдын форум” нь хуульчдын нийгэмд хүлээх үүрэг, хувь нэмрийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг дэмжих, мэргэжлийн бахархлыг өсгөх, хуульчдын дуу хоолойг нийгэмд хүргэх, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хуульчдын индэр байдаг. Энэ жилийн хувьд үндэсний эрх зүйн тогтолцоонд тулгамдаад байгаа асуудлуудыг салбар эрх зүй тус бүрээр буюу захиргааны эрх, эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүйн асуудал, шинэчлэлийг хөндөн хэлэлцснээрээ онцлог боллоо.

  Тодруулбал, "Үндэсний эрх зүйн тогтолцооны асуудал, шинэчлэл" үндсэн хэлэлцүүлгийн модератороор Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан, илтгэгч, панелистаар Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, Хууль зүйн ухааны доктор П.Одгэрэл, панелистаар Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч Г.Мөнхболд оролцсон. Үүний дараа Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж “Технологи ба шударга ёсны хүртээмж” сэдвээр илтгэл тавьсан.

   “Захиргааны эрх зүй дэх асуудал, шинэчлэл" салбар хэлэлцүүлгийн модератороор “Өрөг мн”-ийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б.Болорчимэг, илтгэгч, панелистаар Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, панелистаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, “Хүний эрх-Дэвшилтэд бодлогын хүрээлэн” ТББ-ын захирал, хуульч Х.Баасанжаргал,Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Ш.Алтангадас, У.Болдхүү оролцсон. “Иргэний эрх зүй дэх асуудал, шинэчлэл" салбар хэлэлцүүлгийн модератороор “Анд глобал”, “Ондо холдинг”-ийн ТУЗ-ийн дарга Ч.АНАР, илтгэгч, панелистаар Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны УЗ-ийн гишүүн, хуульч, Хууль зүйн ухааны доктор Г.Давааням, панелистаар УДШ-ийн шүүгч, Хууль зүйн ухааны доктор Н.Баярмаа, МУИС-ийн ХЗС-ийн захирал, Хууль зүйн ухааны доктор Б.Амарсанаа, Хуульч, арбитрч, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан, “Кийстөүн Легал” ХХН-ийн захирал, хуульч, өмгөөлөгч А.Мандуул оролцсон бол “Эрүүгийн эрх зүй дэх асуудал, шинэчлэл" салбар хэлэлцүүлгийн модератороор “Хар хайрцаг” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Гантүшиг, илтгэгч, панелистаар МУИС-ийн ХЗС-ийн багш, судлаач, хууль зүйн ухааны доктор Т.Золбоо, панелистаар ХЭҮК-ийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор Б.Энхболд, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л. Галбадар, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, хуульч Б.Баяраа, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Д.Одонтунгалаг нар оролцож өөрсдийн байр суурь, саналыг илэрхийлсэн юм.

   Хэлэлцүүлэгч оролцогчид үндэсний эрх зүйн тогтолцоонд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгааг онцолж байсан бөгөөд Монгол Улс сүүлийн 5 жилд олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар авлигын үзүүлэлтээр 180 орноос 121-т орж 15 байраар ухарсан, ардчиллын үзүүлэлтээр 179 орноос 81-т орж 24 байраар ухарсан, хүний эрхийн үзүүлэлтээр 142 орноос 64-т орж 16 байраар ухарч, Монголын нийгэм авлигажиж, хууль үнэгүйдэж, шударга бусын намагт улам шигдсээр байгааг хэлсэн. Энэхүү үргэлжилсэн уналт доройтлын үндсэн шалтгаан нь нийгмийнхээ амьдралыг зохицуулах чадваргүй одоогийн хуулийн тогтолцоонд байна хэмээн хуульчид үзэж буй аж. Тиймээс хуульчид, судлаачид “Үндэсний эрх зүйн тогтолцоо”-д ямар гажиг асуудал үүсээд байгаа, яагаад шийдвэрлэж чадахгүй ужгируулсан талаар ярилцаж, шийдвэрлэх арга замыг эрхэлхийлж санал, шүүмжлэлээ ийн хуваалцсан юм.

    Хуульчдын зүгээс үндэсний эрх зүйн тогтолцоонд дараах дөрвөн чиглэлээр шинэчлэлт хийх хэрэгцээ байна хэмээн үзэж байгаа аж. Үүнд:

•Орчин үеийн эрх зүйн онол дээр үндэслэн өнөөгийн эрх зүйт төр, зах зээлийн нийгэмд тохирсон, асуудлыг шийдвэрлэх чадавхтай хуулийг шинэчлэн батлах;

•Хуулиудын зөрчил, давхардал болон хийдлийг шийдвэрлэхийн тулд шинжлэх ухааны үндэслэлтэй хуулийн системчлэл хийх;

•Хууль дээдлэх ёсыг нийгэмд хэвшүүлэхийн тулд хариуцлагын үр нөлөөтэй, шударга тогтолцоог бий болгох;

• Иргэн бүрд хууль нэг стандартаар хэрэглэгддэг байх зэрэг юм. Тодруулбал, хуулийг шинэчилснээр шийдвэр гаргах ажиллагаа ил тод болох, иргэдийн эрхийн зөрчил эрс багасах, төрийн албан хаагч дур зоргоороо авирлах, авлигал авах нь эрс буурах, иргэд төрийн албан хаагчаас хуулиа биелүүлэхийг шаардаж, эрхээ хамгаалах боломж нэмэгдэх зэрэг үр дүн гарна хэмээн үзлээ.(Хэлэлцүүлгийн бичлэгийг цувралаар хүргэх болно)

          Энэ удаагийн “Хуульчдын форум”-д 300 гаруй хуульч танхимаар болон цахимаар оролцож, өөрсдийн саналаа хуваалцсан бөгөөд хуульчдаас гаргасан саналыг нэгтгэн зөвлөмж гаргасан. Энэхүү зөвлөмжийг хууль санаачлагчид, хуулийн төсөл боловсруулагчдад, хууль хэрэгжүүлэгч нарт хүргүүлэх юм.

 “Хуульчдын форум-2024” үйл ажиллагааг ивээн тэтгэж, Монгол Улсад хуулийн засаглалыг хөгжүүлэх, шударга ёсыг тогтоох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан М банк, “Чимид” сан,  “Snow hill consulting”, “Legal Service Center” хууль зүйн үйлчилгээний төв, “Легал дата” болон өмгөөллийн “Легал гайд”, “Ананд адвокатс”, “Санхүүгийн хуулийн зөвлөх”, “ELB partners, Landman consulting”, “MGL partners, Soyombo legal partners”, “Niislel advocate”, "Victory partners" зэрэг нөхөрлөлийн хамт олон, хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласан “Өрөг.мн”, “Mongol HD”, “Терминал”, нэвтрүүлэг, “MGL radio”-ийн хамт олон, үнэтэй цагаа зориулан хэлэлцүүлгийн илтгэгч, модератор, панелистаар оролцсон эрхмүүд, Хуульчдын холбооны бүтцийн байгууллагын удирдлагууд, ажлын хэсгийнхэн, форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт хуульчдадаа талархал илэрхийлж, цаашдын их үйлсэд нь амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
Уржигдар 10 цаг 39 мин
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24