Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооноос Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны гуравдугаар сарын 22-ны зохион байгууллаа.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, хуулийн төслийг боловсронгуй болгож батлуулах зорилгоор зохион байгуулсан тус хэлэлцүүлгийг нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Стивен Кент нар үг хэлсэн.

Тус хэлэлцүүлэгт “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт ба дүн шинжилгээ” сэдвээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ, “МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төвийн ахиц дэвшил, цаашдын төлөв ба олон улсын туршлага” сэдвээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах, төвийн ТУЗ-ын дарга Б.Сэргэлэн, “ТББ, мэргэжлийн холбоодын дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын төвүүдийн байгуулсан эвлэрлийн гэрээний биелэлтийн талаарх олон улсын туршлага” сэдвээр Сингапурын Менежментийн их сургуулийн эрх зүйн профессор (практик), Сингапурын Олон улсын маргаан шийдвэрлэх академийн захирал Надяа Александер, “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны товч танилцуулга” сэдвээр судлаач Г.Цагаанбаяр, “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийн танилцуулгасэдвээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Хувийн эрх зүй хэлтсийн ахлах шинжээч М.Цолмон нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг Монгол Улсад хөгжүүлэх, сайжруулахад мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо чухал байгааг онцолж, статусыг тодорхой болгох хэрэгтэйг дурдаж байсан. Мөн хил дамнасан эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хууль тогтоомжоор зохицуулах, Монгол Улсад бэхжүүлэхээс гадна хэд хэдэн конвенц, олон улсын баримт бичигт нэгдэн орох асуудлыг судлах хэрэгцээ шаардлага байгааг хэлсэн.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
Уржигдар 10 цаг 39 мин
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24