Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, захиргааны эрх зүйн судлаач, хууль зүйн магистр Л.Энхтайван нарын эрхлэн гаргасан “Захиргааны ерөнхий хууль”, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” (Захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн хэрэглээний тайлбар) бүтээл хуульч, төрийн захиргааны байгууллагын албан хаагч, эрх зүйч, судлаач, оюутан та бүхний гар дээр хүрэхэд бэлэн боллоо.
Энэхүү бүтээлийн бусад адилтгах бүтээлээс ялгарах онцлог нь:
Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд хамгийн сүүлийн хувилбараар багтсан.
Тус хуулиудын холбогдох зүйл, заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг холбогдох зүйл, заалтын доор зүүлтээр оруулж өгсөн.
Улсын дээд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэсэн тогтоолын “Хянавал” хэсэгт хууль тайлбарласан хэсгийг “Хэрэглээний тайлбар” гарчигтайгаар холбогдох зүйл, заалт бүрийн доор байрлуулсан.
Номын үнэ: 40 000 төгрөг
Монголын хуульчдын холбооны байр, Номын худалдаанаас худалдан авах боломжтой.
Номыг захиалгаар авах утас: 90156969, 99018276