Эрхэм хуульч Таныг Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, С.Бямбацогт, Т.Энхтүвшин нарын боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгөхийг уриалж байна.
Хуулийн төсөлд өгөх саналаа 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн дотор info@mglbar.mn цахим хаягаар, эсхүл Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хороо хариуцсан мэргэжилтэн Б.Намуунд, (утас 70116364/5/) бичгээр ирүүлэхийг хүсье.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДЭД САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ.