2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхондалайн бүсийн албаны дарга Рори Мунговен, Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёо болон НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн зөвлөх Ч.Алтангэрэл нарыг хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн
албаны дарга Рори Мунговен нь Хүний эрхийн Үндэсний Комиссын урилгаар Монгол Улсад айлчилж байгаа юм.
Тус уулзалтаар Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд Хуульчдын холбоотой хүний эрхийн асуудлаар хэрхэн хамтарч ажиллах, НҮБ-аас ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой талаар харилцан санал бодлоо солилцлоо.
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл НҮБ-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт хуульчдын оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөх талаар ярилцаж талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалтад Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооны тэргүүн Х.Наранбулаг, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Р.Булгамаа, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх асуудал эрхэл хорооны тэргүүн Г.Цагаанбаяр нар оролцов.