Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL-2023” шүүхийн мэтгэлцээний тэмцээний техникийн зөвлөгөөний хоёрдугаар хурал 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр боллоо.
“Mock Trial – 2023” тэмцээнд хуулийн 13 сургууль оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Эрүүгийн хэргийн мэтгэлцээнд 10 баг, Иргэний хэргийн мэтгэлцээнд 10 баг, Захиргааны хэргийн мэтгэлцээнд 9 баг тус тус өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн байна. Техникийн зөвлөгөөнд оролцохоор бүртгүүлсэн сургуулиудаас 13 сургуулийн баг хариуцсан багш нар болон багийн ахлагч, төлөөлөгчид оролцлоо.
Техникийн зөвлөгөөнөөр Mock Trial шүүхийн мэтгэлцээний тэмцээний эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний багуудын оноолтын хуваарилалт болон салбар тус бүрийн кэйсүүдийг хүлээлгэн өглөө. Багуудын оноолтын хуваарилалтыг дараах хүснэгтээс харна уу.