Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч Лим Тэ Сү-д гадаад дахь иргэдийн эрх ашгийг хамгаалж БНСУ-ын нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж БНСУ-ын Ерөнхийлөгч Юүн Сог Ёл Үндсэн хуульд заасан “ИРГЭНИЙ ШАГНАЛ” олгосон байна.
Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульч Лим Тэ Сү танд баяр хүргэж, Монгол Солонгосын иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах ажил үйлсэд нь амжилт хүсье.