Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ой, Монголын Хуульчдын холбооны 10 жилийн ойг тохиолдуулан хууль зүйн салбар, Хуульчдын холбооны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монголын Хуульчдын холбооны нэр бүхий гишүүн хуульчдыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/330 дугаар тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Жуух бичиг”, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 264 дүгээр тушаалаар “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагналаа. Тодруулбал, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст Хяналтын прокурор Нэргүйн Дамбадаржаа, өмгөөлөгч Лувсангийн Түвшинцэнгэл, Бадамраагийн Болд, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Хүний эрх, хуулийн газрын дарга Магвандашийн Саранцацрал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Захиргаа хариуцсан ахлах мэргэжилтэн Төмөрмөнхийн Галбадрах, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Жуух бичиг”-ээр Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Баярсайханы Мөнхзаяа, “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хуулийн зөвлөх Амарсайханы Цэндзаяа, Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга Батбаатарын Дашдаваа, Хууль зүйн туслалцааны төвийн Баянгол дүүрэг дэх салбарын улсын ахлах өмгөөлөгч Баттөмөрийн Долгорсүрэн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Даваагийн Цэдэн, өмгөөлөгч Тогоохүүгийн Даваасүрэн, Найдангийн Нарангуа, Рагчаагийн Уранцэцэг, Тогоохүүгийн Отгонсүрэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Батбаатарын Энхчимэг нар шагнагдсаныг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл өнөөдөр (2023.11.24) гардуулан өглөө. Хууль зүйн салбарын болон Хуульчдын холбооны шагналаар шагнуулсан хуульчиддаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.