Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL-2023” шүүхийн мэтгэлцээний тэмцээний техникийн зөвлөгөөний эхний хурал 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.
“Mock Trial – 2023” тэмцээнд хуулийн 13 сургууль оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Эрүүгийн хэргийн мэтгэлцээнд 10 баг, Иргэний хэргийн мэтгэлцээнд 10 баг, Захиргааны хэргийн мэтгэлцээнд 9 баг тус тус өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлжээ. Техникийн зөвлөгөөнд оролцохоор бүртгүүлсэн сургуулиудаас 9 сургуулийн баг хариуцсан багш нар болон багийн ахлагч, төлөөлөгчид оролцлоо.
Техникийн зөвлөгөөнөөр Mock Trial шүүхийн мэтгэлцээний тэмцээний эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцлээ. Мөн багуудад тэмцээний мандатыг хүлээлгэн өгч, тэмцээний зохион байгуулалттай холбоотой асуудлаар харилцан санал солилцлоо.