Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооноос “Эвлэрүүлэн зуучлал ба нотариатын оролцоо” сэдэвт өглөөний уулзалтыг зохион байгууллаа.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд нотариатын үүрэг оролцоо түүний илрэн гарах хэлбэр, олон улсын жишиг мөн эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүйн зарим төрлийн маргааныг эвлэрүүлэн зуучлалаар хэрхэн шийдвэрлэх боломжтой эсэх асуудлуудаар тус тус хэлэлцэж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нотариатын үүрэг оролцоог хэрхэн тусгах талаар харилцан санал солилцов.
Уулзалтад МХХ-ны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, ЭЗДАЭХ-ны тэргүүн Д.Түмэнжаргал, Удирдах зөвлөлийн гишүүд Э.Цолмон, Д.Уянга, Ш.Уранчимэг мөн зочноор Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Ч.Баянжаргал, IDLO (Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага)-ийн төслийн зохицуулагч З.Агьзул нар болон уулзалтад идэвхтэй оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийлж байна.