Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооноос “Эвлэрүүлэн зуучлалын хууль хэрэгжсэний сайн туршлага ба ололт амжилт” сэдэвт өглөөний уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын дэргэд хэрхэн эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулах, эвлэрүүлэн зуучлагч нар өөрсдөд тулгарч байсан асуудал, бэрхшээлийн талаар хэлэлцэж мөн цаашид эвлэрүүлэн зуучлалаар мэргэшсэн хуульч бэлтгэхэд юуг анхаарах талаар байр суурийг сонсож, санал солилцов.
Уулзалтанд МХХ-ны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, ЭЗДАЭХ-ны тэргүүн Д.Түмэнжаргал, Удирдах зөвлөлийн гишүүд Г.Халиун, Э.Цолмон, М.Сэлэнгэ, Э.Одонтуяа, Д.Уянга, ШЕЗ-ийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ, ШЕЗ-ийн Эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Ц.Соёлмаа мөн IDLO (Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага)-ийн төслийн зохицуулагч З.Агьзул нар болон уулзалтад идэвхтэй оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийлж байна.