“Миний дуртай захиргааны эрх зүй” цуврал хэлэлцүүлэг, уулзалтын ээлжит дугаар амжилттай боллоо. Өнөөдрийн хэлэлцүүлгээр “Шүүхийн хяналт: Шүүхийн сахилгын хорооны шийдвэр” сэдвийн хүрээнд Шүүхийн сахилгын хорооны шинэ тутам хэрэгжиж буй үйл ажиллагаа, процессын тулгамдсан асуудлууд, шүүгчийн сахилгын зөрчлийг дүгнэж буй байдал болон практикт тулгарч буй бусад асуудлуудыг тойрч ярилцав. Хэлэлцүүлэгт панелистаар оролцсон хуульч, өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, Д.Отгонбат нартаа болон уулзалтад идэвхтэй оролцсон хүмүүст талархлаа!