Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит бус хурал өнгөрсөн бямба гариг /2015.03.28/-т боллоо. Тус хурлаар Монгол Улсын дээд шүүхийн нийт 4 шүүгчийн орон тоонд нэр дэвшсэн 11 хуульчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх Шалгалтын болон Ёс зүйн хорооны дүгнэлтийн саналыг хэлэлцэн баталгаажууллаа.
Хуульчдын холбооны Шалгалтын болон Ёс зүйн хорооноос Г.Алтанчимэг, Г.Банзрагч, С.Буд, П.Золзаяа, М.Наранцэцэг, Л.Өлзийсайхан, П.Соёл-Эрдэнэ Д.Сүнжид, Ч.Хосбаяр, Д.Энхзул, Ж.Эрдэнэбулган нарын 11 нэр дэвшигчийг мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлагыг “хангана” гэж дүгнэлтийн санал гаргасан бөгөөд уг дүгнэлтийн саналыг Зөвлөлийн хуралд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэсэн байна.