2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот
Нэг. Зорилго
1.1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журмын 5.5 дугаар зүйлийн 2, 5.7 дугаар зүйлийн 1, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Сахилгын шинжээчийг сонгон шалгаруулах журамд тус тус заасны дагууСахилгын шинжээчийг нээлттэй сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахад энэхүү удирдамжийн зорилго оршино.
Хоёр. Сахилгын шинжээчид нэр дэвшүүлэх эрх
2.1. Монголын Хуульчдын холбоо /цаашид “Холбоо” гэх/-ны бүх гишүүн, хуульчид тус холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо /цаашид “Хороо” гэх/-ныСахилгын шинжээчид нэрээ дэвшүүлэх эрхтэй.
Гурав. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа
3.1.ХорооныСахилгын шинжээчийн 2 орон тоондМонголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журамд заасан шаардлагыг хангасан хуульч зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.
3.2. Хорооны Сахилгын шинжээчид нэр дэвшихээ илэрхийлэх ажиллагаа 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагт эхэлж,2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагт дуусгавар болно.
3.3. Сахилгын шинжээчээр ажиллах сонирхолтой хуульч Хуульчдын холбоон дээр биечлэн ирж, эсхүл www.mglbar.mn цахим хуудсыг ашиглан нэрээ дэвшүүлнэ.
Дөрөв. Нэр дэвшигч хуульчид тавигдах шаардлага
4.1. Сахилгын шинжээчид нэр дэвшигч нь Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журмын 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:
4.1.1. хуульчийн зөвшөөрөл авсан;
4.1.2. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг гурваас доошгүй жил эрхэлсэн;
4.1.3. 25 нас хүрсэн;
4.1.4. ял шийтгүүлж байгаагүй;
4.1.5. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргаж, нээлттэй сахилгын шийтгэл хүлээж байгаагүй;
4.1.6. мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даан шийдвэр гаргах чадвартай.
Тав. Бүрдүүлэх материал
5.1. Нэр дэвшигч нь Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Сахилгын шинжээчийг сонгон шалгаруулах журмын 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дор дурдсан материалыг бүрдүүлж,хүсэлтийн хамт Холбоонд ирүүлнэ.
5.1.1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
5.1.2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
5.1.3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
5.1.4. Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт;
5.1.5. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
5.1.6. “4х6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
5.1.7. энэ удирдамжийнхавсралтад заасан маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн мэдээлэл.
Зургаа. Материал ирүүлэх хугацаа, хаяг
6.1. Сахилгын шинжээчид нэр дэвшигчийн материалыг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18:00 цаг хүртэл Монголын Хуульчдын холбооны Тамгын газар дор дурдсан хаягаар хүлээн авна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 4 давхар, 403 тоот, Хуульчдын холбооны Тамгын газар.
Утас: 70116007, 70116065
Долоо. Сахилгын шинжээчийг томилуулах санал гаргах
7.1. Хорооны ажлын албаны дарга нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, энэ удирдамжийн 4.1-д заасан шаардлагыг хангасан,2 нэр дэвшигчийгСахилгын шинжээчээр томилуулахаар Хуульчдын холбооны Зөвлөлд санал болгоно.
7.2. Хорооны ажлын албаны даргын санал болгосон 2 нэр дэвшигчийгХуульчдын холбооны Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, томилох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
-оОо-