2013 оны 9 дүгээр сарын 06
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн хүрээнд УИХ-аас батласан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ.
Энэ хуульд хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх үндсэн чиг үүрэгтэй, мэргэжлийн өөрөө удирдах ёс бүхий Хуульчдын холбоог байгуулахаар зохицуулсан.
Хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилоготой Хуульчдын анхдугаар их хурал энэ 9 дүгээр сарын 6-8, 10 дугаарсарын 7-8-ны өдрүүдэд нийслэл хотноо хуралдсан юм.
Хуульчдын Анх дугаар их хуралд нийт 490 төлөөлөгч сонгогдсон бөгөөд 98 шүүгч, 98 прокурор, 196 өмгөөлөгч, 98 нь бусад хуульчдын төлөөлөл байв. Эдгээр төлөөлөгчдийг Хуульчдын нэгдсэн мэдээллийн сан буюу www.jurists.gov.mn цахим хуудсанд орон даяар сонгууль явуулж тодруулсан билээ.
Үүний зэрэгцээ Хуульчдын анхдугаар их хуралд гадаад улсаас Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөл, гадаад дотоодын судлаачид, хуульчид, төрийн байгууллагуудын төлөөлөл болох 100 хүнийн ажиглагчаар оролцсон байна.
Хуульчдын анхдугаар Иххурлын 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар Хуульчдын холбооны дүрмийг баталснаар Монголын Хуульчдын холбоо албан ёсоор байгуулагдлаа.
Энэхүү Их хурлаар Хуульчдын холбооны гишүүний татварын хэмжээг тогтоох, холбооны ерөнхийлөгч, зөвлөл, мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг сонгох, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтах дүрмийг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.