Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОДГЭРЭЛ ХОРООДЫН ДАРГА, ТЭРГҮҮН НАРТАЙ УУЛЗЛАА

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл чиг үүргийн хороодын дарга, сайн дурын хороодын тэргүүнүүд, Тамгын газрын мэргэжилтнүүдтэй 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр уулзлаа.

   Уулзалтын үеэр Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын мэргэжилтнүүд 2024 оны тайлан, мэдээллээ танилцуулж, хороодын дарга, тэргүүнүүд 2025 онд хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон.

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэлийн зүгээс хороодыг ажлаа уялдуулж, идэвхтэй ажиллахыг уриалж, 2025 онд хуульчдаа чадавхжуулах, хууль, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн ажлуудад онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөөд байгааг дуулгасан юм.

   Тус уулзалтад Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх хорооны дарга Х.Сэлэнгэ, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Б.Өнөрмаа, Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооны дарга Б.Амарбаясгалан, Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны дарга Ш.Алтангадас, Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн Ш.Цогтоо, Шүүгчдийн хорооны тэргүүн С.Энхбаяр, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ, Прокурорын хорооны тэргүүн Ж.Болорпүрэв, Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүн Д.Түвшинтамир, Олон Улсын эрх зүйн хорооны тэргүүн Х.Наранбулаг, Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Р.Булгамаа, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхчимэг, Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн Б.Баасандорж нар оролцсон.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭГДЭЛ
19 цаг 47 мин
ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОДГЭРЭЛ ХОРООДЫН ДАРГА, ТЭРГҮҮН НАРТАЙ УУЛЗЛАА
21 цаг 57 мин
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2025-01-10 13:42
ХУУЛЬЧ В.БОЛОРМААГИЙН "БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙ" НОМ ХЭВЛЭГДЖЭЭ
2025-01-10 13:38
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 4 ГИШҮҮНИЙ НӨХӨН СОНГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА
2025-01-10 09:24
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАНД ТАВИХ БОЛЗОЛ ШААРДЛАГЫГ ҮНЭЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2025-01-09 16:17
ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГӨХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-01-08 16:46
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!
2025-01-08 11:19
МЭДЭЭЛЭЛ
2025-01-08 11:00
“ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-01-07 16:43
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБООНООС 2025 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУВААРЬ
2025-01-06 09:25
LAWASIA-ААС 2025 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ОЛОН УЛСЫН ХУРАЛ, ЧУУЛГА УУЛЗАЛТУУДЫН ХУВААРЬ
2025-01-06 09:22
“ЗАНГИА АКАДЕМИ”-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-01-03 14:41
"Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалын төсөлд санал авч байна
2025-01-03 13:42
2024 ОНЫ ОНЦЛОХ 20 АЖИЛ
2025-01-02 14:41
ОНЫ ШИЛДЭГ ХОРООГООР ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРОО ШАЛГАРЛАА
2024-12-30 13:09
2024 ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД ТОДОРЛОО
2024-12-25 15:02
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ 2025 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
2024-12-23 18:53