Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтад заасан нийтлэг үүргийн зөрчил гаргаж гишүүний татвараа төлөөгүй 1 сая төгрөгөөс дээш хэмжээний татварын үлдэгдэлтэй болон хуульч мэргэжлээр ажиллах сонирхолгүй дараах хуульчдын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүчингүй болгохыг мэдэгдэж байна.
Иймд дор дурдсан хуульчид нийтлэг үүргийн зөрчлөө 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө арилгаж, татвараа төлнө үү.
Татварын үлдэгдлийг www.mglbar.mn цахим хуудаст гишүүний эрхээрээ нэвтэрч харах боломжтой.
Татвар төлөх дансны мэдээллийг https://www.facebook.com/photo/?fbid=940555994777541&set=a.624249353074875 холбоосоор харна уу.
Холбоо барих: 70116364/2/