Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна.
Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 09:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Мишээл экспо, Драгон, Дүнжингарав, 3-4-Хорооллын Емарт, Баянхошуу, Сэлбэ төвүүдэд болно. Мөн тусгай дугаараар зөвлөгөө өгөх байдлаар зохион байгуулна.
Иймд тус өдөрлөгт зөвлөгөө өгч ажиллах хуульчид 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийг дуустал https://forms.gle/kCatLV76bRkVFjux7 линкээр орж бүртгүүлнэ үү.
Жич: Хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг тооцох боломжтой.