Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл Америкийн нэгдсэн улсын Барын холбооны дэлхийн хөтөлбөрийн төвийн Ази, номхон далайн бүсийн захирал хатагтай Жесси Танненбумыг 2024 оны зургдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзсан бөгөөд тус уулзалтаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр АНУ-ын барын холбоотой байгуулсан санамж бичгийн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцсон билээ.
Үүний дагуу Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр АНУ-ын Барын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийг талууд хуульчдад зориулсан хамтарсан хэлэлцүүлэг, уулзалт, сургалт зохион байгуулах, судалгаа хийх, туршлага солилцох, харилцан айлчлал зохион байгуулах зорилгоор байгуулсан.
Санамж бичгийг баталгаажуулах үйл ажиллагаа цахимаар явагдсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, ОУЭЗ хорооны Тэргүүн Х.Наранбулаг, Судалгааны төвийн эрхлэгч Ц.Одонжав, Америкийн барын холбооны Олон Улсын хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Скотт Карлсон, Эрх зүйт ёс санаачилгын Ази, Номхон далайн бүс хариуцсан албаны Захирал Ирина Голдберг, Эрх зүйт ёс санаачилгын Хөтөлбөр хариуцсан Захирал Жесси Танненбаум нар оролцлоо.