Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Улсаа тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хуульчдын дунд зохион байгуулах гэж байна.
Тэмцээнд оролцогч шатарчид 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цагаас өмнө мэдүүлгээ Gunbileg.work@gmail.com цахим хаяг руу илгээснээр бүртгэл баталгаажна. Хороод тус бүрээс 2 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй 1 баг оролцоно.
Тэмцээний талаарх мэдээллийг хороо хариуцсан мэргэжилтэн Т.Гүнбилэгтэй 95800707 дугаараар холбогдож авна уу.