Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрэм, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд нэмэлт, өөрчлөлт асуудлаар нийт хуульчдаас санал авах ажлыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зохион байгуулна. Хуульчдаас гарсан саналыг Хуульчдын VI Их хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Та бүхэн идэвхтэй оролцож саналаа өгнө үү.