Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Сара Тэйлортой 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр уулзлаа.
Уулзалтаар Монголын Хуульчдын холбоо, Азийн сангийн хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг танилцуулж, Монголын Хуульчдын холбооноос ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудын талаар мэдээлэл өгсөн. Мөн 2025 онд хамтран хэрэгжүүлэх ажил болоод цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
тус уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Судалгааны төвийн эрхлэгч Ц.Одонжав, мэргэжилтэн Г.Сарангэрэл болон Азийн сангийн Хууль, шүүх эрх мэдлийн хөтөлбөрийн захирал Г.Гантулга нар оролцсон.