Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн сахилгын хорооноос санаачлан “Хуульчийн ёс зүйн асуудал, шинэчлэл” сэдэвт хуульчдын симпозиумыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү симпозиум нь хуульчдын нийгэмд хүлээх үүрэг, хувь нэмрийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвар, бахархлыг өсгөх, хуульчдын ёс зүйн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах, нэгдмэл ойлголтод хүрэх зорилготой бөгөөд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, одоогийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчдын ёс зүйн асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, шинэчлэл хийх арга замыг эрэлхийлэх болно.
Хамтран оролцогч байгууллага: Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, “Шихихутуг” их сургууль
Дэмжигч байгууллага: Ханнс Зайделийн сан, IDLO-Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, Нээлттэй нийгэм форум
Хэзээ: 2024.11.06
Хаана: Шангрила “Их танхим”-д
Хураамж: 100.000 төгрөг. (Хуульчийн үргэлжилсэн сургалтын 1 багц цаг тооцно.)
Дансны мэдээлэл: Голомт банк 110 508 3257-Монголын Хуульчдын холбоо (Гүйлгээний утга дээр овог нэр, утасны дугаар, симпозиум гэж бичнэ үү)
Бүртгүүлэх хугацаа: Бүртгэл 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17:00 цагт хаагдана.
Жич: Хүний тоо хязгаартай.
Цахимаар бүртгүүлэх: https://forms.gle/cexqQXsp3myiGewp7 холбоосоор орж бүртгүүлнэ үү!
Холбоо барих: 70116364/6/, 90156969