Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд болон холбогдох албан тушаалтнуудыг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр байгууллага хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туслалцаа үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтарсан хэлэлцүүлэг, судалгаа, иргэд олон нийтэд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулах, мөн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.