Монголын Хуульчдын холбооноос 2024 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийн зөрчил гаргасан хуульчдын зөрчлийг арилгуулах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд 6 жилээс дээш хугацааны татварын үлдэгдэл хуримтлуулсан 212 хуульчийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 207 дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хуульчдын холбооноос 2024 онд багтаан 1 жилээс дээш хугацааны татварын үлдэгдэлтэй хуульчдын зөвшөөрлийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дахь зүйлд тус тус үндэслэн хүчингүй болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Иймд хуульч Та Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нийтлэг үүргийн зөрчилгүй байхад анхаарна уу.