Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл өнөөдөр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ын Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газрын зохицуулагч Муслу Алитай уулзлаа.
Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Судалгааны төвийн эрхлэгч Ц.Одонжав нар оролцсон.
Тус уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд цаашид хуульчдыг мэргэшүүлэх чиглэлээр богино, урт хугацааны сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцохоор тохиролцлоо.Түүнчлэн ТИКА нь Монголын Хуульчдын холбооноос Туркийн Хуульчдын холбоо болон бусад хууль, шүүхийн байгууллагатай харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.