Монголын Хуульчдын холбоо БНСУ-ын Сэжон Глобал (Sejung Global) компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд зохион байгуулах Пусан хотын Косин Их сургуулийн эмнэлэгт бүтэн биеийн үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамрагдах, байгалийн үзэсгэлэнт газар, түүхэн дурсгалт газруудаар аялах аяллын бүртгэл эхэллээ.
Тус аялалд хамрагдах хүсэлтэй хуульчид ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.
Бүртгэл 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хаагдана.
АЯЛАЛЫН НИЙТ ЗАРДАЛ: БНСУ-д зорчих визтэй бол 4,000,000 төгрөг
БНСУ-д зорчих визгүй бол 4,500,000 төгрөг
Нийт төлбөрт дараах зүйлс багтсан болно. Жич: Дээрх зардалд 2 талын нислэгийн тийзний үнэ багтаагүй болно.
-4 шөнө 5 өдрийн Зочид буудлын зардал
-Өдөр, оройн хоол
-Автобус түрээс
-Орчуулагч, хөтөч
-Үзвэр үйлчилгээний тасалбар
-Бүртгэлийн хураамж
-БНСУ дахь Визний хураамж
-Бүтэн биеийн шинжилгээ. Үүнд:
Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэнтэй 70116364 утсаар холбогдож нэмэлт мэдээлэл авах боломжтой.