- Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр “Авлигын эсрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг Монгол Улсын эрүүгийн хэргийн шүүхэд хэрэглэх үндсэн асуудал” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгааллаа.
- Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, хошууч Т.Азжаргал “Үндсэн хуулийн эрх зүйн хариуцлага: Онол, туршлага, цаашдын чиг хандлага” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгааллаа.
- "Шихихутуг" их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Б. Мөнх-Эрдэнэ “Эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмын онол арга зүйн үндсэн асуудал” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгааллаа.
Та бүхэнд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО