Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо болон Өмгөөллийн "ПрайсуотэрхаусКүүпэрс Легал" ХХН хамтран "Байгаль орчин, Нийгэм, Засаглал (БОНЗ) – Хуульчдын үүрэг, оролцоо" сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 14:00 цагт Хуульчдын холбооны 304 тоот танхимд зохион байгуулна.
Тус хэлэлцүүлэгт Өмгөөллийн "ПрайсуотэрхаусКүүпэрс Легал" ХХН-ийн хуулийн үйлчилгээ хариуцсан ахлах менежер, хуульч, өмгөөлөгч Р.Мөнхжаргал зочин илтгэгчээр оролцох бол модератороор Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны дэргэдэх Байгаль орчны эрх зүйн дэд хорооны зохицуулагч, хуульч Р.Лхагвабаяр оролцох болно.
Хэлэлцүүлгээр БОНЗ-ын эрсдэлүүд, БОНЗ-ын хэрэгцээ шаардлага, БОНЗ-ын тайлагнал ба хуульчдын гүйцэтгэх үүрэг, оролцоо, БОНЗ-ын эрх зүйн орчин, олон улсын чиг хандлага, ханган нийлүүлэлтийн сүлжээнд тавигдаж буй шаардлагууд зэрэг агуулгын хүрээнд туршлага хуваалцах юм.
Хэлэлцүүлэг Монгол хэлээр явагдана.
Оролцох хуульчид 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цагийн дотор https://forms.gle/PtrzrC9Jdi21dsaXA холбоосоор орж бүртгүүлнэ үү. Хүний тоо хязгаартай!
Жич: Энэхүү үйл ажиллагаанд их дээд сургуулиудын оюутнууд хамрагдах боломжтой. Мөн БОНЗ-ын тайлан гаргаж буй компаниудын хуульчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны мэргэжилтэн Г.Хосцэцэгтэй /99812223/ утсаар холбогдон авна уу.