Монголын Хуульчдын холбооны гишүүн, сургагч багш В.Энхтамирын “Шар хадны тасагт мэндэлсэн дурсамж” гэх өвөрмөц нэртэй ном нийтийн хүртээл болжээ.
Өмгөөлөгч В.Энхтамирын бага насны дурсамжаар энэхүү ном эхлэх бөгөөд номын төгсгөлийн үгэндээ “...түрүү үеийн түүчээ, одоо үеийн үргэлжлэл, бас айсуй та бүхний угтал болсон бүтээл” хэмээн тусгайлан тэмдэглэжээ.
Хувь хүний түүх нийлж бүтэн нийгмийн түүх бүрддэг бөгөөд энэхүү ном нь өнгөрөгч 40 гаруй жилийн нийгмийн түүхийг дүрсгүй хүү, авхаалжтай оюутан, мэргэшсэн төрийн албан хаагч, итгэлт өмгөөлөгчийн амьдралаар дүрслэн харуулсан байна. Түүнчлэн хувь хүний хөгжил болон залуучуудын карьер төлөвлөлтөд маш их өгөөжтэй ном тул залуу эрх зүйч, хуульчид та бүхнийг хэрэг болгон уншихыг зөвлөж байна.
Энэхүү номыг Интерном, Аз Хур, Мирын ном, Хуульчдын номын дэлгүүр /Зохиолчдын эвлэлийн байр/ -т борлуулж байна.
Шаардлагатай гэвэл Хуульчдын холбооны зүгээс зохиогчтой хамтран хөдөө орон нутагт хүргэлт хийх боломжтой.