Монголын Хуульчдын холбоо БНСУ-ын Сэжон Глобал (Sejung Global) компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 18-22-ны өдрийн хооронд зохион байгуулах Пусан хотын Косин Их сургуулийн эмнэлэгт бүтэн биеийн үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамрагдах, байгалийн үзэсгэлэнт газар, түүхэн дурсгалт газруудаар аялах аялалын бүртгэл эхэллээ.
Тус аялалд хамрагдах хүсэлтэй хуульчид энд дарж холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү.
Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэнтэй 70116364 утсаар холбогдож нэмэлт мэдээлэл авах боломжтой.
АЯЛАЛЫН НИЙТ ЗАРДАЛ: БНСУ-д зорчих визтэй бол 4,000,000 төгрөг
БНСУ-д зорчих визгүй бол 4,500,000 төгрөг
Нийт төлбөрт дараах зүйлс багтсан болно. Жич: Дээрх зардалд 2 талын нислэгийн тийзний үнэ багтаагүй болно.
Биеийн хэмжилт
Биеийн бүтцийн шинжилгээ
Нүд (нүдний хараа, нүдний Даралт, нүдний уг)
Сонсгол
Уушигны үйл ажиллагаа
Электрокардиограмм
Цээж болон хэвлийн зураг
Шээс, цусны бүлэг
Ерөнхий цусны шинжилгээ
Элэгний үйл ажиллагаа АBC гепатит
Бөөрний үйл ажиллагаа,
Электролит
Чихрийн шижин (цусан дахь Сахарын хэмжээ, глюкозижсон Гемоглобин)
Гиперлипидеми
Үе мөчний үрэвсэл
Бамбай булчирхайн үйл ажиллагаа
Хорт хавдрын маркерууд (элэгний хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, нойр булчирхайн хавдар, түрүү булчирхайн хавдар)
Тэмбүү, ДОХ
Хэвлийн эхо Эм : Умайн хүзүүний эсийн шинжилгээ, маммографи/хөхний зураг/ (35 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүдэд
Ходоодны дуран /унтуулагагүй/