Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл Америкийн Нэгдсэн Улсын Барын холбооны дэлхийн хөтөлбөрийн төвийн Ази, номхон далайн бүсийн захирал хатагтай Жесси Танненбумыг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монголын Хуульчдын холбоо, АНУ-ын барын холбоо нь 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр харилцан туршлага солилцох, арга зүйн зөвлөгөө өгөх, олон улсын хурал, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах гэх мэт чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байдаг.
Энэхүү уулзалтаар тус хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын Төрийн депарментээс хэрэгжүүлэх төсөлд Монголын Хуульчдын холбоо болон АНУ-ын Хуульчдын холбоо хамтарч ажиллахаар тохиролцлоо. Мөн цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон.
Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, хуульч, өмгөөлөгч, Н.Одонжав, Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооны тэргүүн, АНУ-ын Хуульчдын холбооны Хуулийн гадаад зөвлөх Х.Наранбулаг нар оролцлоо.