Монголын Хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг "Хуульчдын шилжин явах цом"-ын төлөөх спортын тэмцээн 2024 оны тавдугаар сарын 23-26-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнийг Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Монголын Хуульчдын холбооны Тамгын газар, Өмгөөлөгчдийн хороо, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хамтран холбооны Зөвлөл, Чиг үүргийн болон Сайн дурын хороод, Тамгын газар, орон нутгийн салбарын гишүүдийн дунд спортын 6 төрлөөр (сагсан бөмбөг, волейбол, дартс, боулинг, биллиард, теннис) зохион байгуулсан билээ.
Тэмцээний шагнал гардуулах ёслол 2024 оны тавдугаар сарын 26-ны өдөр болж, тамирчдад шагналыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, П.Одгэрэл, Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн, Иргэний эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Шүүгчдийн хорооны тэргүүн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, Дундговь аймгийн эрүү, иргэний анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл, Прокурорын хорооны тэргүүн, Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв Ж.Болорпүрэв, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий прокурор Д.Отгонбаяр, Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурор Э.Энхбат, Нотариатчдын танхимын тэргүүн Ч.Баянжаргал, Хуульчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны дарга Ш.Алтангадас, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Э.Ганхөлөг, “Ландмэнь консалтинг” ХХК-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Лхагвадорж, “Дэнс Легал” ХХК-ийн захирал Э.Энх Эрдэнэ, “Грата Интернэшнл Монголиа” ХХН-ийн партнер, өмгөөлөгч В.Болормаа, "Онч нүүдэл" ХХН-ийн партнер Ө.Эрдэнэ-Очир нарын зочид гардуулан өгч, баяр хүргэсэн.
Энэ жилийн тэмцээнд Монголын Хуульчдын холбооны чиг үүргийн болон сайн дурын хороо, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх, Тамгын газрын 17 баг спортын 6 төрлөөр өрсөлдөж, давхардсан тоогоор 600 гаруй хуульч-тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон бөгөөд дараах амжилтуудыг үзүүллээ. Үүнд:
Дартсын төрөлд
Багаараа
3-р байр: Хуульчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хороо-О.Чулуунцэцэг, Н.Ганболд нар
2-р байр: Прокурорын хороо-В.Батдэлгэр, М.Амарзаяа
1-р байр: Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролыг дэмжих хороо-П.Энхболд, Ч.Отгонсүрэн
Биллиард
Эмэгтэй
3-р байр: Шүүгчдийн хороо-Д.Батцэцэг
2-р байр: Өмгөөлөгчдийн хороо-Д.Эрдэнэтөгс
1-р байр: Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудал эрхлэсэн хороо- А.Сэлэнгэ
Эрэгтэй
3-р байр: Прокурорын хороо-А.Оргилбаяр
2-р байр: Зөвлөл, Тамгын газар-Б.Эрдэнэбадрах
1-р байр: Иргэний эрх зүйн хороо-Д.Хаш-Эрдэнэ
Боулинг
Багаараа
3-р байр: Өмгөөлөгчдийн хороо – Т.Ганболд ахлагчтай баг
2-р байр: Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх хороо - Б.Түвшинтөгс ахлагчтай баг
1-р байр: Иргэний эрх зүйн хороо – Ц.Батзаяа ахлагчтай баг
Ширээний теннис
Эмэгтэй
3-р байр: Захиргааны эрх зүйн хороо- П.Энх-Амар
2-р байр: Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо-О.Өнөржаргал
1-р байр Өмгөөлөгчдийн хороо-П.Сарантуяа
Эрэгтэй
3-р байр: Өмгөөлөгчдийн хороо-М.Машбат
2-р байр: Прокурорын хороо-Ж.Дамдинсүрэн
1-р байр: Шүүгчдийн хороо-Т.Жавхлантөгс
Хосын төрөлд
3-р байр: Прокурорын хороо- Ж.Дамдинсүрэн, П.Анударь
2-р байр: Захиргааны эрх зүйн хороо- Г.Төрболд, П.Энх-Амар
1-р байр: Өмгөөлөгчдийн хороо- М.Машбат, П.Сарантуяа
Волейбол
Эмэгтэй
3-р байр: Шүүгчдийн хороо – Ц.Отгонцэцэг ахлагчтай баг
2-р байр: Иргэний эрх зүйн хороо – Б.Соёлмаа ахлагчтай
1-р байр: Прокурорын хороо – Б.Энэрэл ахлагчтай
Эрэгтэй
3-р байр: Өмгөөлөгчдийн хороо – А.Мөнхтулга ахлагчтай
2-р байр: Шүүгчдийн хороо – С.Гандансүрэн ахлагчтай
1-р байр: Прокурорын хороо Д.Отгонбаяр ахлагчтай
Сагсан бөмбөг
Эмэгтэй
3-р байр: Иргэний эрх зүйн хороо-С.Цацралтуяа ахлагчтай
2-р байр: Захиргааны эрх зүйн хороо-Ч.Мөнболор ахлагчтай
1-р байр: Прокурорын хороо-Э.Номин-Эрдэнэ ахлагчтай
Эрэгтэй
3-р байр: Өмгөөлөгчдийн хороо Т.Ганболд ахлагчтай
2-р байр: Захиргааны эрх зүйн хороо: Ч.Мөнх-Ачит ахлагчтай
1-р байр: Прокурорын хороо: Д.Нямбат ахлагчтай
Шилдэг тоглогч:
Боулинг
эрэгтэй: Иргэний эрх зүйн хорооны З.Түвшинжаргал
Эмэгтэй: Өмгөөлөгчдийн хорооны Л.Цэндсүрэн ахлагчтай
Волейбол
Эмэгтэй: Шүүгчдийн хорооны Ц.Отгонцэцэг /Дундговь аймгийн эрүү, иргэний анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч/
Эрэгтэй: Прокурорын хорооны Н.Энхтөр
Сагсан бөмбөг
Эмэгтэй: Прокурорын хороо. Э.Номин-Эрдэнэ
Эрэгтэй: Прокурорын хороо Э.Мандуул
Багийн дүнгээр “Шилдэг баг”-аар
1-р байр: Ж.Болорпүрэв тэргүүнтэй Прокурорын хорооны баг
2-р байр: Э.Ганхөлөг тэргүүнтэй Өмгөөлөгчдийн хорооны баг
3-р байр: Г.Даваадорж тэргүүнтэй Иргэний эрх зүйн хорооны баг тус тус шалгарлаа.
Шилжин явах цом, спорт наадмын тугийг Ж.Болорпүрэв тэргүүнтэй Прокурорын хорооны багт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, “Шилжин явах цом-2024” спортын тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар гардуулан өгсөн.
Хуульчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах үйл ажиллагааг дэмжиж, ивээн тэтгэсэн “Онч нүүдэл”, “Ананд адвокатс, “Батбаяр энд партнерс”, “Ландмэнь консалтинг”, “Түшиг партнерс”, "Дэнс легал", “Грата Интернэшнл Монголиа”, “Хуульчдын клуб”-ийн хамт олон болон хуульч Ч.Өнөржаргал, П.Эрхэмбаяр нарт талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.