Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл болон Хууль зүйн туслалцааны төвийн захирал Л.Уянга нар 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй өгөх, сургалт, сурталчилгаа, нээлттэй өдөрлөг болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг хамтран зохион байгуулах юм. Мөн хууль зүйн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, Төлбөрийн чадваргүй иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.