Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл ОХУ-ын А.Ф Конигийн нэрэмжит Түүхийн өвийг дэмжих, хөгжүүлэх сангийн Ерөнхийлөгч, ОХУ-ын төрийн хууль цаазын гутгаар зэргийн зөвлөх хатагтай Кулешова Людмила Васильевнааг 2024 оны тавдугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Тус сан нь Оросын Холбооны Улсын нэрт хуульч, хүмүүнлэгч, орчин цагийн шүүхийн тогтолцоо болон хуульчийн ёс зүйн асуудлыг үндэслэгч Анатолий Федорович Конигийн дурсамжийг сэргээх, түүний түүхэн өвийг дэмжих, хөгжүүлэх, Оросын өнгөрсөн ба одоо үеийн бусад нэр хүндтэй хуульчдыг сурталчлах, боловсрол, эрх зүйн соёлыг хөгжүүлэх, хадгалах, хуульчийн мэргэжлийн нэр хүндийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.
Энэхүү уулзалтын үеэр хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих хорооны дарга Ц.Мөнхбат, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан нарыг А.Ф.Конигийн нэрэмжит дурсгалын медалиар шагнасан.
Тус уулзалтад МХХ-ны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, "Газопровод Союз Восток" ХХК-ийн Хуулийн болон аж ахуйн хэлтсийн дарга Рыбкина Ирина Александровна, Хуулийн ерөнхий зөвлөх Х.Оюунцэцэг нар оролцлоо.