Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдаа эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах зорилгоор БНСУ-ын "Сэжүнг Глобал" компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Эвлэрүүлэн зуучлалын дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Д.Түмэнжаргалаар ахлуулсан 16 хуульчийн бүрэлдэхүүнтэй баг 2024 оны дөрөвдүгээр сарын 14-18-ны өдрийн хооронд Солонгос Улсын Пусан хот дахь "Косин" их сургуулийн дэргэдэх Нэгдсэн эмнэлэгт хөнгөлөлттэй нөхцөлөөр бүтэн биеийн үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамрагдахын зэрэгцээ Солонгосын байгалийн үзэсгэлэнт газар, түүхэн дурсгалт газруудаар аялалаа. Мөн тус аялалын үеэр хуульчдыг Пусан хотын Донг-Гү дүүргийн Засаг дарга хүлээн авч уулзсан байна.