Монголын Хуульчдын холбоо, АНУ-ын Элчин сайдын яам хамтран хэрэгжүүлсэн “US speaker” хөтөлбөрийн хүрээнд “Шүүхийн цахимжилт ба тулгамдсан асуудал” хэлэлцүүлгийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг нээж Монголын Хуульчдын Ерөнхийлөгч П.Одгэрэл, АНУ-аас Монгол Улсад суугаа эчин Сайд Ричард Буанган, Цахим хөгжил, харилцаа холбооны Сайд Н.Учрал нар үг хэллээ.
“Цахимжилт ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа ба цахимжилт” сэдвээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар, “Эрүүгийн шүүхийн цахимжилт, тулгамдсан асуудал” сэдвээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, Аризона мужийн “Шүүхийн цахимжилт” сэдвээр АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел нар илтгэл хэлэлцүүлсэн.
Хэлэлцүүлгийн 2 дахь хэсэгт чиглүүлэгчээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн инновац, цахимжуулалтын хорооны ахлагч Г.Даваадорж,
Панелистаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел, Аризона мужийн Дээд шүүхийн захиргааны албаны захирал Дэйв Байерс, “Аствишн” ХХК-ийн Систем архитектур, загварчилал хариуцсан захирал Т.Мөнх-Очир нар тус тус оролцлоо.