Монголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооноос 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдөр “ЗЕХ§47:Захиргааны акт илт хууль бус болох нь” сэдэвт танхимын 1 кредит цагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ, “Өмгөөллийн Анта партнерс”ХХК-ийн Ерөнхий захирал, Өмгөөллийн нөхөрлөлүүдийг дэмжих хорооны тэргүүн Д.Түвшинтамир нар хамтран бэлтэж заасан.
Тус хичээл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл буюу илт хууль бус захиргааны актыг тодорхойлох үндэслэлүүдийг онолын үүднээс тайлбарлах, хэрэглээний аргачлалыг хуульч нарт заах, шүүхийн тодорхой кэйсүүд дээр тулгуурлан тайлбарлах зорилгоор Монголын хуульчдын холбооны сургалтын шинэлэг хэлбэр болох “Үндсэн лекц”-ийн хүрээнд боловсруулагдсанаараа ач холбогдолтой байна.