Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрх зүйн процесс” эрдэм шинжилгээний хурлыг 12 дахь жилдээ “Эрх зүйн процесс: Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн хөгжил” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа тус сургуулийн 90 жилийн ой, Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Дотоод хэргийн их сургууль, Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимтай хамтран 2024 оны 03 сарын 28-ны өдөр Хуульчдын танхимд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн захирал, доктор /Ph.D/, дэд профессор, цагдаагийн хурандаа Ш.Ариунбилэг, Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч, доктор/Ph.D/,  П.Одгэрэл, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Х.Батсүрэн нар оролцогчдод амжилт хүсэж нээлтийн үг хэллээ.

Энэхүү хурал нь Монгол Улсад захиргааны хэргийн шүүхийн хөгжил төлөвшил, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, практик хэрэгжилт, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн санал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа хийж, судлаачдын байр суурийг хэлэлцэж, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэхэд чиглэгдсэн юм.

Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэн, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монгол Улсын их сургууль болон бусад их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас 30 гаруй илтгэл ирүүлснээс хурлын агуулгад нийцүүлэн дараах 8 илтгэлийг хэлэлцүүллээ.

 

Нэр

Байгууллага

Өгүүллийн сэдэв

1.

Т.Мөнх-Эрдэнэ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн

Цагдаагийн байгууллагын чиг үүргийг захиргааны эрх зүйн үүднээс авч үзэх нь.

2.

С.Мөнхжаргал

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл, тулгамдсан асуудал

3.

Д.Нямбат, Б.Ичинхорол

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, докторант

Прокурор захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн зохицуулалт (харьцуулсан судалгаа)

4.

Э.Баасандэмбэрэл

Өмгөөлөгч

Захиргааны хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцохтой холбоотой зарим асуудал

5.

Г.Батнасан

Шихихутаг Их сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн багш, докторант

Захиргааны хэргийн шүүхийн хяналт ба захиргааны хэм хэмжээний акт

 

6.

Л.Энхтайван

Захиргааны эрх зүйн судлаач

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, боловсронгуй болгох арга зам

7.

Т.Азжаргал

ДХИС- Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, хошууч

“Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн хөгжил, цаашдын чиг баримжаа” захиргааны хэргийн шүүхийн хэргийн харьяалал

8.

А.Түвшинтулга

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Засаг даргыг огцруулсантай холбогдох маргааныг хянан шийдвэрлэх захиргааны хэргийн шүүхийн хяналтын хүрээ

 

Тус эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн болон ирүүлсэн илтгэлээр эмхэтгэл гаргаж нийтийн хүртээл болгоно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
Уржигдар 10 цаг 39 мин
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24