Монголын Хуульчдын холбооноос Залуу хуульчдад зориулан 4 дэх жилдээ зохион байгуулж буй "Менторшип хөтөлбөр"-т хамрагдах хүсэлтэй залуу хуульч (менти)-ийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ.
Менторшип гэж юу вэ?
“Менторшип” гэдэг нь эцэг, эхийн хайр халамж, багш, сурган хүмүүжүүлэгчийн үүргийг анд найзын холбоотой хослуулсан харилцааг хэлнэ.
Ментор нь ментидээ өөрийн ажлын туршлага, эрдэм мэдлэгээ харамгүй хуваалцаж, зааж сурган, зөв чигт нь чиглүүлснээр ментигээ ажил мэргэжил, хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байж хөгжин дэвшихэд нь тусладаг зөвлөн чиглүүлэгч юм.
Хөтөлбөр үргэлжлэх хугацаа
Тус хөтөлбөр нь 4,5,6-р сар болон 9,10 дугаар саруудад нийт 5 сарын хугацаанд үргэлжлэх ба ажлын хажуугаар бүрэн хамрагдах боломжтой.
Оролцогчдын тоо
Хөтөлбөрт нийт 10 ментор, 30 менти буюу 1 менторт 3 хүртэлх менти хуваарилагдана.
Ментид тавигдах шаардлага:
Менти болох хүсэлтэй хуульч Та МХХ-ны дараах менторуудаас хэнтэй ньажиллах хүсэлтэй байгаагаа хүсэлтдээ тодорхойлно уу. Хэрэв нэг ментортой ажиллах хүсэлт гурваас дээш ирсэн тохиолдолд Хуульчдын холбооны ажлын хэсэг хуралдаж шийдвэр гаргах болно. Танд амжилт хүсье!
Холбогдох дугаар: 70116364 /5/, 99794221